Нэг гэр бүлийн дөрвөн гишүүн халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-02 17:52:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түмэнцогт суманд шинээр халдвар илэрснээр тус аймгийн 13 сумаас ес дэх суманд ийнхүү халдвар тархан бүртгэгдээд байна. Одоогоор Түмэнцогт суманд нэг гэр бүлийн дөрвөн гишүүн халдвар авсан нь батлагдаж, АНЭ-т эмчлүүлж байна. Мөн тандалт судалгааны баг тус суманд үргэлжлүүлэн ажиллаж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. 6 дугаар сарын 2-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 274. Үүнээс нас барсан нэг, Улаанбаатар хот руу шилжүүлсэн хоёр, АНЭ-т эмчлүүлж байгаа 66 иргэн байна. Эдгээрийн биеийн байдлын тухайд хөнгөн 60, хүндэвтэр дөрөв, хүнд хоёр иргэн байгаа аж.

Сүүлийн үед бүртгэгдэж байгаа тохиолдлууд нь ихэвчлэн гэр бүлийн хүрээлэл дундаас илэрч байгаа учир өрхийн гишүүн бүрийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, өөрийгөө болон бусдыгаа хамгаалах нь чухал байгааг анхааруулав. 

関連ニュース