503 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-09 13:09:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Баян-Өлгий аймгийн 555 иргэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан.

Санал авах өдрийн өмнөх өдөр буюу өчигдөр 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлыг зохион байгуулахад 503 иргэн саналаа өгчээ.

Үлдсэн хүмүүсийн хувьд бүртгүүлсэн хаягтаа байгаагүй, биеэр очиж санал өгөхөө илэрхийлсэн, нас барсан зэрэг шалтгаантай аж.  

関連ニュース