Онцгой байдлын албанд тусгай зориулалттай автомашин хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газар болон Бугат сумын Засаг даргын Тамгын газарт тусгай зориулалтын машин гардуулж өглөө.
Эдгээр техникийг Булган аймаг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Сөүл
хотын гал, гамшгийн удирдах газраас ирүүлжээ. Аймгийн
Онцгой байдлын газар аврах ажиллагааны, Бугат
сум гал унтраах зориулалтын тусгай тоноглолтой
автомашинтай болсон байна.
- Орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах
зорилт тавьж, есөн сумыг автомашинтай болгоод байна. Энэ удаа Бугат суманд гал
түймэр унтраах зориулалтын авто машин олголоо. Ийм зориулалтын техниктэй болсон
таван сум байна. Суманд гамшгаас хамгаалах сайн дурын бүлгэм байгуулж томилгоо
хийсэн. Эдгээр хүмүүс машин техникийг ашиглан галын аюул тохиолдсон үед
ажиллах, иргэд, байгууллагын эд хөрөнгийг аюулаас хамгаалах, хохирлыг
бууруулахын төлөө ажиллана. Орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулахад
манай аймгийн гадаад харилцаа зохих хэмжээгээр дэмжлэг болж байгаад баяртай
байна гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр
ярилаа.