Хоёр хоногт халдварын 110 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-27 13:34:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн хэмжээнд коронавирусний халдварын 110 тохиолдол бүртгэгдэв. Бямба гарагт 76, ням гарагт 34 бүртгэгдэж нийт тохиолдол 901 боллоо.

Эдгээрийн ихэнх нь Баруун-Урт суманд илэрч байгаа бөгөөд ерөнхийдөө тус аймгийн бүх сумыг хамарсан хэвээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тандалтын шинжилгээг тогтмол авч байгаа. Ойрын болон дам харьцагчдын тоо огцом өсөж байгааг ЭМБ-аас мэдээллэв. Тиймээс батлагдсан тохиолдлын харьцагч болсон иргэд дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа.

Сүүлийн 24 цагт 63 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин өнөөдрийн байдлаар АНЭ-ийн тусгаарлах эмнэлэг болон Наран сумын ЭМТ-д 264 иргэн хэвтэн эмчлүүлж байна. 

関連ニュース