Найман суманд нийт 52 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас коронавирусний халдварын нөхцөл
байдлын мэдээг танилцууллаа. Сүүлийн 24 цагт Баруун-Урт 32, Мөнххаан хоёр, Онгон
10, Уулбаян дөрөв, Сүхбаатар, Дарьганга, Асгат, Баяндэлгэр суманд тус бүр нэг
нийт 52 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 980 боллоо.
Нийт тохиолдлоос 645 иргэн
бүрэн эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар эрүүл
мэндийн байгууллагад 368 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 62 нь есөн сумын
ЭМТ-д эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн дунд 18 хүртэлх насны 56 хүүхэд байна.
Халдварын тоо нэмэгдэж
байгаатай холбоотойгоор аймгийн хэмжээнд нийт 440 ор дэлгэн. АНЭ-т 320, сум
тус бүрт 10 ор дэлгэжээ. Сумдад биеийн байдал хөнгөн иргэдийг эмчилж байгаа аж.
Одоогоор 106 шинжилгээний
хариу хүлээгдэж байна гэв.