Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-07-07 10:14:21

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Флорида муж улсын Майами хотын дагуул хот Сурфсайдад орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 36 болж нэмэгдсэн байна.


"Цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан хэдий ч бид нурангин дороос дөрвөн хүний цогцсыг гаргасан. Амиа алдсан нь батлагдсан хүмүүсийн тоо одоо 36 болж байна" гэж Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла-Ливайн Кава мягмар гарагт мэдээлжээ.


Сурфсайд хотын орон сууцны олон давхар барилга зургаадугаар сарын 24-ний шөнө нурсан. Эхний өдөр 37 хүнийг нурангин дороос аварсан боловч дараа нь амьд үлдсэн хүн олдоогүй юм. 109 хүний ​​хувь заяа одоог хүртэл тодорхойгүй байна.


関連ニュース