Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй 4, хүүхэд 62 байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 17 тохиолдол шинээр
бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1382 боллоо. Эрүүл мэндийн байгуулагат 354
иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүн дунд 0-18 насны хүүхэд 62, жирэмсэн эмэгтэй
дөрөв, төрсөн хоёр ээж байгаа аж.
Шинээр бүртгэгдсэн
тохиолдлууд нь харьяаллын хувьд Баруун-Уртад 12, Мөнххаанд хоёр, Баяндэлгэрт
хоёр, Халзанд нэг байна.
Батлагдсан тохиолдлын
ойрын 721, дам 1627 харьцагч байна. Эдгээрийн
шинжилгээг сум тус бүрт нэг, Баруун-Урт суманд гурван цэгээр дамжуулан авч
байна. Тандалт судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ.
Харин дархлаажуулалтын
тухайд 7 дугаар сарын 10-ны өдөр файзер вакцины хоёр дахь тун, вероцелл вакцины
нэг, хоёр дахь тунг нэг цэгээр хийж байгаа бөгөөд үүнээс хойш 19-нийг хүртэл
файзер вакцин хийх ажил түр зогсож байгаа аж.