Маргааш зөөврийн хайрцгаар санал авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬУИХ-аар баталсан Сонгуулийн хуулийн дагуу Дорноговь аймгийн Сонгуулийн хороо санал авах өдрийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 28-ний 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах бэлтгэлийг хангалаа.
Энэ саналыг авахдаа тухайн иргэний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэдэг бөгөөд тухайн иргэн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа зэрэг тодорхой шалтгааныг харгалзахаар хуульд тусгасан аж.
Дашрамд дурдахад зөвхөн Сайншанд суманд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 129 хүн санал өгөхөөр бүртгэгджээ.
Х.Эрдэнэбулган