ЭЕШ-ын хариу задрах боломжгүй гэж БСГ-аас мэдэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВХоёр долоо хоногийн өмнө болж өнгөрсөн элсэлтийн шалгалтын хариулт зарим газар задарсан гэх мэдээлэл тараад байгаа. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Боловсрол соёлын газар багш, сурагч, эцэг эхчүүдэд хандан мэдээлэл хийлээ.
Тус байгууллагын дарга Д.Нямдоржийн яриснаар шалгалтын материалыг аймаг бүрээс мэргэжлийн багш нар гарч, хичээл бүрт 1000 тест бэлдэж, Боловсролын газар руу хүргэдэг байна. Үүнийг тусгай автомат машин уншиж, санаандгүй байдлаар 40 асуулт сонгож, өндөр хамгаалалтан дор зохих газруудад хүргэдэг аж.
Иймд шалгалтын хариу задрах үндэслэлгүй тул элдэв ярианд итгэлгүй, тайван байхыг эцэг эх, багш, сурагчдаас хүсэв. Энэ жил тус аймгаас 950 гаруй хүүхэд ерөнхий шалгалтанд хамрагджээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг