Зэрэг сумын нутагт үерийн усанд боогдсон хүн, малыг аварч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-19 16:04:25

Ховд /МОНЦАМЭ/. Усархаг бороо орсны улмаас одоогоор Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн нутаг “Бөөргийн ам” гэх газарт таван малчин өрхийн 26 иргэн, 5000 гаруй мал үерийн усанд боогдсон байна. 

“Бөөргийн-ам” гэдэг газар нь Ховд аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, Зэрэг сумын төвөөс баруун зүгт 25 км зайд бий. 

Энэхүү мэдээлэл, дуудлагын дагуу Зэрэг суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

関連ニュース