Зургаан сурагч 800 оноо авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ
сарын 19-22-ны өдрүүдэд улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт болж
өндөрлөсөн. Дархан-Уул аймгийн хэмжээнд 1411 хүүхэд нийт 4125 шалгалт өгөхөөр
давхартсан тоогоор бүртгүүлсэн аж.
Өнгөрсөн
жилийн ЭЕШ-д таван хүүхэд 800 оноо авч бол энэ жилийн зургаан хүүхэд 800 оноо
авсан байна. Тодруулбал Физикийн
хичээлээр
Оюуны
ирээдүй
цогцолбор
сургуулийн
12-6 ангийн
сурагч
О.
Азбилэг-бэлтгэсэн
багш
Н.
Нямсүрэн), Монгол
хэлний
хичээлээр
Оюуны
ирээдүй
цогцолбор
сургуулийн
сурагч
Э.Марал-бэлтгэсэн багш Д.Амарсайхан, Орос
хэлний
хичээлээр
Хонгор сумын Салхит гуравдугаар багийн 11 дүгээр сургуулийн
сурагч
Э.Нарансолонго, Химийн
хичээлээр
Дархан
Эмпати
сургуулийн
12с
ангийн
сурагч
Б.
Маргад-Эрдэнэ-бэлтгэсэн
багш
М.
Пүрэвсүрэн, Биологийн
хичээлээр
Оюуны
ирээдүй
цогцолбор сургуулийн
12-5 ангийн
сурагч
Б.
Мэндцацрал-бэлтгэсэн
багш
Т.
Ариунаа, Англи
хэлний
хичээлээр
19 дүгээр
сургуулийн
багш Б.Вансарнайгийн бэлтгэсэн 12а ангийн сурагч М.Мишээлт нар 800 оноо авчээ.
ЭЕШ-д
бүртгүүлсэн 1411 хүүхдээс математикийн шалгалтад 1017 хүүхэд бүртгүүлсэнээс
923, нийгмийн ухааны шалгалтад 840 хүүхэд бүртгүүлсэнээс 748, физикийн
шалгалтад 432 хүүхдээс 381, англи хэлний шалгалтад 836 бүртгүүлж 750 хүүхэд, орос хэлний шалгалтад 18 хүүхдээс 17, монголын
түүхийн шалтгалт 41 хүүхдээс 30, газарзүйн шалгалтад 17 хүүхдээс 12, химийн
шалгалтад 241 хүүхдээс 220, биологийн шалгалтад 226 хүүхдээс 213, монгол хэлний
шалгалтад 456 хүүхдээс 374 нь шалгалтаа өгчээ. Нийт 4125 шалгалт өгөхөөс 3670
хүүхэд шалгалтаа өгч энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт 89 орчим хувийн ирцтэйгээр
болж өндөрлөсөн аж.





