Гал унтраах “ЗИЛ-130” автомашин байрлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-25 15:44:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэхь Онцгой байдлын газрын харъяа “Аврагчийн алдар” мини цогцолборт гал унтраах “Зил-130” автомашин байрлууллаа. ОБГ-ын газрын алба хаагчдын санаачилгаар энэхүү ажлыг зохион байгуулсан аж. Арван жилийн өмнө онгцой байдлын алба хаагчдын алдарыг мөнхлөх зорилготой “Аврагчийн алдар” хөшөөг босгож байсан бол энэ удаад зил-130 /АЦ-40У/гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг байрлуулаа.

Уг ажлыг Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойд зориулжээ. Ингэсэнээр хүүхэд багачууд төдийгүй иргэдэд Онцгой байдлын албны үйл ажиллагаа сурталчилах, гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмж  ямар байдгыг бодитоор харах боломжийг нээж өгч байна гэж ОБГ-ын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.Идэш хэллээ.

Энэхүү автомашин нь 1988 онд Дархан хотын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал унтраах 22 дугаар ангийн нэгдүгээр тасагт байлдааны автомашинаар хуваарьт томилогджээ.  Гуч гаруй жил уг албандаа зүтгэн гамшиг, осол, гал түймрийн 3870 удаагийн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн аж. 

関連ニュース