“Facebook” сонгуулийн үеэр мэдээллийн бодлого боловсруулах комисс байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Ижил нэртэй олон нийтийн сүлжээг эзэмшдэг “Facebook” компани сонгуулийн үеэр мэдээллийн бодлогыг тодорхойлох зөвлөлдөх комисс байгуулахаар төлөвлөж байгаа тухай "The New York Times" сонин мэдээлэв.
“Facebook” компанийнхан улс орнуудын сонгуулийн үеэр нийгмийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах талаар зарим шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байгуулах саналыг эрдэмтэд, судлаачид, улс төр судлаачдад тавьжээ.
Шинэ комисс байгуулах гэж буйгаа “Facebook” компани ирэх намар 2022 оны завсрын сонгуульд бэлтгэх үеэр албан ёсоор мэдэгдэх аж. Ийнхүү тус компани болон түүнийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 11 дүгээр сарын 3-нд болсон бүх нийтийн сонгуулийн дараа тулгарсантай адил шүүмжлэлээс зайлсхийхийг зорьж байна гэж "The New York Times" сонинд бичсэн байна.