Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих төсөл 2021 оноос тус аймагт хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд
газрын дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдах аж. Мөн орон
нутаг дахь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлох судалгаа
хийгдэх юм байна.
Өөрөөр хэлбэл цаашид
хэрэгжүүлэхэд оновчтой төсөл хөтөлбөрийг боловсруулах, орон нутагт хамгийн
эрэлттэй ажил мэргэжлийг тодорхойлох юм. Улмаар судалгааг гардан гүйцэтгэх
ажилчдыг чадавхжуулах сургалтыг төсөл хэрэгжүүлэгчид гурав хоногийн хугацаанд
явуулжээ. Энэ төрлийн судалгаа өмнө нь Сүхбаатар аймагт хийгдэж байгаагүй учир
өндөр ач холбогдолтой, чухал ажил болно гэдгийг хэлж байна. Судалгаа нэг сарын
турш үргэлжилнэ.
Цаашид төслийн хүрээнд
аймгийн ХХҮГ-тай хамтарсан, орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
ажлууд шат дараатай зохион байгуулагдана.