Багийн засаг даргын сонгууль 9 дүгээр сард явагдаж дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-31 20:57:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 13 сумын 66 багтай. Багийн засаг дарга нарын ээлжит сонгууль өнгөрсөн намар эхэлсэн ч халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цуцлагдаад байсан. Тэгвэл сумын удирдлагууд, иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу үлдсэн багуудын засаг даргын сонгуулийг энэ 9 дүгээр сард явуулахаар болжээ.

Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 1 гэхэд бүх багийн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж дуусгах чиглэлийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ. Энэ хугацаанд 10 сумын 41 багт сонгууль явагдах юм.

Халдварын нөхцөл байдал эргэн хүндэрч байгаа ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сонгуулийг явуулахаас гадна мэргэжлийн байгууллагууд тавих хяналтаа чангатгахыг онцгойлон анхаарууллаа. 

関連ニュース