Дахин нэг иргэн нас барж, нийт нас баралт зургаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-05 20:52:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэцагаан суманд коронавирусний халдварын нэн хүнд хэлбэрээр нэг иргэн нас барж, аймгийн хэмжээнд нийт баралт зургаа боллоо. Харин сүүлийн 24 цагт есөн суманд халдварын 94 тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 2652 болов.

Дээрх хугацаанд 12 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Эдгээр нь Баруун-Урт, Сүхбаатар, Халзан сумын иргэд байна. Ингэснээр нийт 2124 иргэн бүрэн эдгэрчээ.  

Халдварын улмаас АНЭ-т 279, сумдад 148 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс жирэмсэн найм, 0-17 насны хүүхэд 77 байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд болон хүүхдүүд халдварт өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учир зорилтот бүлгийн иргэдийг анхаарал болгоомжтой байж, бусдад олнайдах бус өөрөө өөрийгөө хамгаалахыг онцгойлон захив. 

関連ニュース