10 суманд халдварын 84 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар
/МОНЦАМЭ/. Сүүлийн
24 цагт түргэвчилсэн 318, PCR-аар 120 сорьцод шинжилгээ хийхэд Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар,
Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Онгон, Түмэнцогт, Наран, Халзан, Дарьганга зэрэг 10 суманд халдварын 84
тохиолдол бүртгэгджээ. Иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай
холбоотойгоор эх үүсвэр тодорхойгүй халдвар их бүртгэгдэж байгааг анхааруулав.
Аймгийн хэмжээнд нийт
120 голомт байгаагаас 60-70 хувь эх үүсвэр тодорхойгүй байна.
АНЭ-т 260, сумдын ЭМТ-д 177, ӨЭМТ-ийн хяналтад буюу гэрийн
эмчилгээнд 80 иргэн байна. Үүнээс хүндэвтэр 76, хүнд 3, нэн хүнд 1 иргэн байна.
Тусгаарлах байранд 19, гэрийн тусгаарлалтад 84, гэрийн
ажиглалтад 1039 иргэн байна. Батлагдсан тохиолдлын ойрын 480, дам 209 харьцагч
байгаа бөгөөд тандалт судалгааны баг үргэлжлүүлэн ажиллаж байна. Нийт халдварын 68 хувь нь гэр бүлийн хүрээллээс
тархаж байгааг тогтоожээ. Мөн ААНБ-ын хүрээнд халдвар хурдтай тархаж байгаа тул
иргэн бүр үүрэг хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг
аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.