3000 гаруй иргэн дархлаажуулалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн
хэмжээнд коронавирусний эсрэг гурав дахь дархлаажуулалт хийгдэж байгаа.
Өнөөдрийн байдлаар 3000
гаруй иргэн файзер болон вероселл вакцинаас сонгон хийлгэжээ.
Дархлаажуулалтын цэгүүд
өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нэмэлт
дархлаажуулалтын хүрээнд нийт 13000 хүн тун вакцин татан авсан аж. Иргэд
дархлаажуулалтын гурав дахь тунд хамрагдах дараах цэгүүдэд очих ажээ.
Дархан сумын 1, 2, 3-р багийн иргэд
Түвшин холбоо ӨЭМТ-ийн Өргөтгөлийн байранд
Дархан сумын 4, 5, 6, 7, 8, Малчин,
Өргөө багийн иргэд ЭМГ-ын 3 давхарт
Дархан сумын 9, 10, 11, 12, 15 дугаар
багийн иргэд БТСГ-ын зааланд
Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн
иргэд Эрчим спорт зааланд тус тус очиж нэмэлт тунд хамрагдана.
Орхон, Хонгор, Шарын гол сумдын иргэд
ЭМТ-ийн байранд гурав дахь тунг хийлгэнэ.
Нэмэлт буюу гурав дахь тунд хамрагдах зорилтот бүлэгт 55-аас
дээш насны,
эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С
вирусний архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд
хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ
вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх
шалтгаантай иргэд багтаж байгаа юм.
Мөн коронавируст халдварын эсрэг вакцины
хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн
байх шаардлагатай ажээ.