БНХАУ-д 13 сая гаруй хүнд цахим жолооны үнэмлэх олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын 28 хотод 13 сая гаруй хүн цахим жолооны үнэмлэх аваад байна гэж тус улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгджээ.
Бээжин, Чанчун,
Наньнин зэрэг эхний ээлжийн 28 хотод есдүгээр сараас эхлэн цахим жолооны
үнэмлэх олгож эхэлсэн юм.
Улсын хэмжээнд
замын хөдөлгөөний зохицуулалт, үйлчилгээг сайжруулах зорилго бүхий энэхүү
шинэчлэл нь хувь хүн, аж ахуй нэгжүүдийн үйлчилгээний зардлыг 70 тэрбум гаруй
юаниар /ойролцоогоор 10.8 тэрбум
ам.доллар/ бууруулсан гэж тус
яамнаас мэдээлжээ.
Мөн замын
хөдөлгөөний хяналтын цахим платформ, гар утасны хавсралтын хэрэглээг сурталчлан
400 сая гаруй хэрэглэгчид 31 төрлийн цахим үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн 370 сая автомашин
эзэмшигч цахим үзлэгийн гэрчилгээ авч, 80 сая гаруй хүн муж дамнасан үйлчилгээ
авчээ.