Ховд аймагт аялал жуулчлалын мэдээллийн төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-05 22:41:50

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын санхүүжилт, Дэлхийн байгаль хамгаалах сан, "Нью жуулчин турс" ХХК-ийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт “Аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулж байна.

Энэхүү мэдээллийн төв нь аялал жуулчлалын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, жуулчдыг хооронд нь холбох ба Ховд аймгийн аялал жуулчлалын талаарх бүх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой аж.

Тус төвийн http://travelkhovd.com/ цахим сайт өнөөдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд зочид буудал, орон зай, аялал, машин, үйл явдал гэсэн булан (цэс) -тай.  

“Аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг 22 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

 

関連ニュース