ЭЕШ-аас улсын дунджаас дээгүүр оноо авсан сургуулиудыг шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Засаг дарга Д.Бауыржан 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын дунджаас
дээгүүр оноо авсан тус аймгийн 5 сургуулийг мөнгөн шагналаар шагналаа.
Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын Дарын
сургуулийн сурагчид ЭЕШ-д дунджаар
605,3, Эмпати 591,8, Бастама 585,7, Зайд 559,1, Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд
сургууль 553,4 оноо тус тус авч, аймагтаа тэргүүлсэн юм.
Аймгийн ЗДТГ-аас «Элсэлтийн ерөнхий шалгалтын
үр дүнг дээшлүүлэх хөтөлбөр»-ийн хүрээнд 1 дүгээр байр эзэлсэн сургуулийг 2
сая, 2 дугаар байрыг 1,8 сая, 3 дугаар байрыг 1,6 сая, 4 дүгээр байрыг 800
мянга, 5 дугаар байрт орсон сургуулийг 500 мянган төгрөгөөр урамшуулав.
Түүнчлэн ЭЕШ-аас 800 оноо авсан 7 сурагч,
тэдгээрийг бэлтгэсэн багш нарт мөн мөнгөн шагнал олголоо.