“Хүчирхийллийг сөрж зогс" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-18 22:29:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд “Хүчирхийллийг сөрж зогс" аяныг эхлүүлж байна.
Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд дээрх аяныг зохион байгуулж байгаа юм. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлэхдээ "Аймгийн хэмжээнд дунд сургуулийн охидуудын дунд "Хүчирхэг охид" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд охидуудаас олон захидал хүлээн авсан. Захидалд сэтгэл эмзэглүүлсэн, бидний сайн мэдэхгүй хүчирхийллийн шинжтэй зүйл их байдаг юм байна. Иймд уг захидлуудыг үндэслэн олон арга хэмжээг төлөвлөж байна. Үүний нэг хэсэг нь “Хүчирхийллийг сөрж зогс" аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд хүчирхийлэл үйлдэж болох бүх газрыг гэрэлтүүлэг, камераар хангана. Мөн төвөөс хол хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусаар үйлчилдэг болох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэхүү аянд нийт ард иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.
関連ニュース