Радиогоор нэвтрүүлэх дууны 35 хувь нь украин хэлээр дуулагдах ёстойг хуульчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-07 16:18:13

КИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгч Петер Порошенко радиогоор цацаж буй дуунуудын 35-аас доошгүй хувь нь украин хэлээр дуулагдаж байх ёстой гэсэн шаардлагыг тусгасан хуульд гарын үсэг зурлаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Өдрийн цагаар цацагдаж байгаа нийт дууны хамгийн багадаа 35 хувь нь, 07:00-14:00 болон 15:00-22:00 цагийн хооронд цацагдаж байгаа нийт дууны 35-аас доошгүй хувь нь украин хэлээр дуулсан дуу байх ёстой гэсэн шаардлагыг радио, телевизүүд мөрдөх ёстой гэж мэдэгдэлд дурджээ.

Хуулийг баталсанаас хойш дөрвөн сарын дараа хэрэгжиж эхлэх юм. Үүний зэрэгцээ хууль хэрэгжиж эхэлснээс нэг жилийн дараа украин хэл дээр цацах нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ 50-хувиас доошгүй байх, хоёр жилийн дараачаас 55-аас доошгүй, гурван жилийн дараа 60-аас доошгүй хувийг эзлэх ёстой гэсэн заалтыг уг хуульд оруулсан байна.

Д.Нямтулга

 

関連ニュース