Миннеаполис хотын оршин суугчид цагдаагийн газрыг татан буулгахыг дэмжээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-03 12:25:02

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын оршин суугчид хотынхоо хууль сахиулах байгууллагыг олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс болгохыг дэмжээгүй байна.


Нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах шинэ бүтэц бий болгох талаарх бүх нийтийн санал асуулгыг мягмар гарагт явуулсан байна. Хотын Сонгуулийн хорооны урьдчилсан мэдээгээр, сонгогчдын 58.41 хувь нь уг саналыг эсэргүүцсэн бол, 41.59 хувь нь дэмжжээ.


Өнгөрсөн онд Миннеаполис хотод Жорж Флойд гэх африк гаралтай Америкийн иргэн цагдаагийн гарт амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийн дараа хотын иргэд олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж, цагдаагийн байгууллагын санхүүжилтийг зогсоохыг шаардаж байсан юм.



関連ニュース