Гурван сум цахилгаангүй болсныг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-03 18:19:03

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 2, 3-ны өдөр Ховд аймгийн нийт нутгаар шороон шуурга шуурч байна. Хүчтэй салхи шуурганы улмаас хөдөөгийн зарим суманд цахилгаан дамжуулах шугамын гэмтэл үүсч, тог цахилгаангүй болоод байна.   

Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын нутагт 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 287 дугаар тулгуур унаж, аваарийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайг тодорхойгүй хугацаагаар цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болсон гэж Ховд аймаг дахь “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас мэдэгдлээ.

Тус компанийн инженер техникийн ажилтнууд цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэг хийж, өнөөдөр 13:00 цаг орчимд тулгуур багана унасныг тогтоожээ. Одоо эрчим хүчний шугамын гэмтлийг богино хугацаанд засварлаж, хэвийн горимд шилжүүлэхээр “Шуурхай засварын бригад” ажиллаж байна.   

関連ニュース