Дархлаажуулалтын нэмэлт тунд 13627 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-10 16:30:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 65162, хоёр дахь тунд 63818 иргэн хамрагджээ. Харин наймдугаар сарын сүүлээр эхэлсэн дархлаажуулалтын гурав дахь тунд өнөөдрийн байдлаар 13627 иргэн хамрагдаад байна. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “Ковид-19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна гэдгийг эмч мэргэжилтнүүд тодотгож байна. Бүрэн тун буюу хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш тодорхой хугацааны дараа вирусний эсрэг тэмцэх дархлааны түвшин буурч байдаг. Тиймээс дархлааны түвшин буурч байх үед нь нэмэлт вакциныг хийснээр дархлаа сэргэн, вирусээс хамгаалах түвшинд хүрдэг ажээ.

関連ニュース