“Ховд брэнд” бүтээгдэхүүн шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-12 13:56:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн дунд “Ховд брэнд” багцад оруулах бүтээгдэхүүн шалгаруулахаар болжээ.

Үүний үр дүнд Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах бөгөөд нэгдсэн сав, баглаа боодолтой брэнд багц болгох аж. Энэ ажил нь орон нутгийн иргэдийн өрхийн амьжиргааны бизнeсийг дэмжих замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

Одоогийн байдлаар “Ховд брэнд бүтээгдэхүүн шалгаруулах үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэл хийж байгаа тул 88075975 утсаар холбоо барих боломжтой юм.  

"Ховд брэнд" бүтээгдэхүүн шалгаруулах, баталгаажуулах бэлтгэл ажлын удирдамж танилцуулж байна.  


関連ニュース