“Хүнс тэжээл” хөтөлбөрт хамрагдагсдын тоо багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-15 15:42:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид болон “Хүнс тэжээл” хөтөлбөрт хамрагдагсдын тоо багасчээ. Аймгийн статистикийн хэлтсийн мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 7641 хүнд 2,7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1,7 тэрбум төгрөг буюу 44.2 хувиар, нийгмийн халамжийн тэтгэвэрт 1049 хүн хамрагдаж 735.8 сая төгрөг олгосон нь 1,4 тэрбум төгрөг буюу 66.1 хувиар буурсан байна. Энэ талаар аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн С.Даариймаагаас тодруулахад:

            - Энэ нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ улсын хэмжээнд цахимд шилжиж, аймгийн ХХҮГ-аас үзүүлэх үйлчилгээний хэмжээ багассантай холбоотой. Мөн “Хүнс тэжээл” хөтөлбөрийн журамд өөрчлөлт орсноор хүнсний дэмжлэг авч байсан иргэдийн тоог бууруулсан зэргээс халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид зарим талаар буурсан үзүүлэлт гарсан гэж тайлбарлалаа. “Хүнс тэжээл” хөтөлбөрт хамрагдсан иргэдийг ажлын байраар хангах санал тавихад татгалзсан зэрэг шалтгаанаар сүүлийн нэг жилийн хугацаанд 700 гаруй иргэгийг хүнсний дэмжлэгээс хассан аж. Энэ оны эхний 10 сард 3769 иргэнд 530.8 сая төгрөгийн хүнсний дэмжлэг олгосон байна.

関連ニュース