Бүтэн сарын турш үргэлжлэх “Баруун-Урт лиг”-ийн тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн
Баруун-Урт лигийн сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээн нь орон
нутгийн "БиБиЭс" телевизийн 15 жилийн ойн нэрэмжит болж буй бөгөөд нэг сарын турш
үргэлжлэхээрээ онцлог.
Тэмцээнд зургаан баг
оролцож байна. Багууд тойргийн зарчмаар хоорондоо тоглож, өрсөлдөх аж.
Цар тахлаас шалтгаалан
энэхүү тэмцээн хоёр жил тасалдаад байсан. Тийм ч учраас энэ удаагийн тэмцээн
хамрах цар хүрээ болоод тамирчдын бэлтгэл, багуудын дэг, сахилга бат маш сайн байна.
Үзэгч, иргэдийн хувьд ч спортын тэмцээн уралдаан үнэхээр их хүлээлт үүсгэсэн
гэдэг нь харагдаж байна. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үзэгчтэйгээр
зохион байгуулж байгаа. Нэг сарын турш үргэлжлэх тэмцээн үнэхээр өрсөлдөөн
ихтэй сонирхолтой болох нь эхний тоглолтуудас харагдаж байна гэж ерөнхий зохион
байгуулагч Д.Одбилэг хэллээ.