60 сурагч бага мөнгөн дэвсгэртийн нийт 1,776,698.00 төгрөгийг хуримтлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд “Бага мөнгөн тэмдэгтийг хэн их хуримтлуулах вэ” уралдааныг Архангай аймаг дахь Монголбанкны салбар, ХААН банкны Архангай салбар, Голомт банкны Архангай салбар хамтран сар хүрэхгүй хугацаанд зохион байгуулсан. Уг уралдаанд 1-12 дугаар ангийн 60 сурагчид 65324 ширхэг 1,776,698.00 төгрөгийг өөрсдийн хадгаламждаа хуримтлуулсан байна. Энэ уралдаанд хүүхдүүд зөвхөн бага мөнгөн дэвсгэрт буюу аравт, хорьт, тавьтын дэвсгэрт цуглуулсан юм.
Дараах 3 бүлгээр уралдааны ялагчдыг тодруулсан байна.
-Бага бүлэг буюу 1-5 дугаар анги
1-р байр 11497 ширхэг мөнгө цуглуулсан Хайрхан сумын 2-р ангийн сурагч Ц.Батцолмон,
2-р байр 3433 ширхэг мөнгө цуглуулсан 3-р сургуулийн 5б ангийн сурагч Г.Сонормөнх,
3-р байр 3345 ширхэг мөнгө цуглуулсан 3-р сургуулийн 2б ангийн сурагч Б.Нямхүү,
-Дунд бүлэг буюу 6-9 анги
1-р байр 1869 ширхэг мөнгө цуглуулсан 2-р сургуулийн 7г ангийн сурагч Ө.Эрдэнэсүрэн,
2-р байр 1269 ширхэг мөнгө цуглуулсан 2-р сургуулийн 7г ангийн сурагч Б.Ариунтуул,
3-р байр 1107 ширхэг мөнгө цуглуулсан 1-р сургуулийн С.Мөнх-Отгон багштай 9г ангийн хамт олон,
-Ахлах бүлэг буюу 10-12 анги
1-р байр 5678 ширхэг мөнгө цуглуулсан 2-р сургуулийн 10в ангийн сурагч Т.Өсөх-Ирээдүй,
2-р байр 3023 ширхэг мөнгө цуглуулсан Батцэнгэл сумын 10а ангийн сурагч Б.Наранцолмон,
3-р байр 1039 ширхэг мөнгө цуглуулсан 1-р сургуулийн 12в ангийн сурагч Ч.Чинчулуун нар тус тус шалгарчээ.
Энэхүү уралдааныг ирэх жилээс ахин зохион байгуулахаар төлөвлөж буйгаа зохион байгуулагчийн зүгээс хэлж байлаа.