Ирэх онд 2566 байршилд 7323.74 га газрыг шинээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-14 15:25:40

Ховд /МОНЦАМЭ/. 2022 онд Ховд аймгийн хэмжээнд 21 төрлийн зориулалтаар 2566 байршилд 7323.74 га газрыг шинээр олгож, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр төлөвлөжээ.   

Ховд аймгийн хэмжээнд газар зохион байгуулалт, барилгын бүх ажил бүрэн цахим системд нэвтэрсэнтэй холбоотойгоор 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумдын ИТХ-ын тэргүүлэгч, иргэн, аж ахуйн нэгж, дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулж, боловсруулжээ.

Үүнд, шинээр олгогдож буй газрыг төлөвлөлтийн арга хэмжээний төрлөөр нь танилцуулбал:  

Арга хэмжээний төрөл

Байршил  

 Хэмжээ /га /

1

Төсөвт байгууллагын хэрэгцээнд олгох газар

              56

110.747

2

Гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх газар

822

75.38

3

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газраа өмчлөх

312

75,73

4

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газар

563

116

5

ИААНБ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газар

83

66,3

 

6

Өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх газар

336

77,8

7

Гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуй нэгж байгууллагад жимс жимсгэнэ, таримал мод тариалах зориулалтаар эзэмшүүлэх

77

802,06

 

 

8

Төмс, хүнсний ногоо тариалах газрын төлөвлөлт

179

531,76

9

Тэжээлийн ургамал, тариалах газрын төлөвлөлт

             39

3386,4

 

 

10

Эзэмшүүлэх хадлангийн газар

3

27

11

Түгээмэл, тархацтай ашигт малтмалын зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын төлөвлөлт

2

3

 

12

Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн ААНБ-д үйлдвэрлэлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын төлөвлөлт

10

20

13

Зам шугам, сүлжээний доорх газрын төлөвлөлт

6

 

14

Элэгдэл, эвдрэл доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын төлөвлөлт

5

1507

15

Бэлчээр сайжруулах арга хэмжээний төлөвлөлт

9

 

16

Шинээр худаг гаргах шаардлагатай газрын төлөвлөлт

17

0,0275

17

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэх зүлэгжүүлэх талбай

42

545,3

18

Үр тарианы усалгаатай тариалан эрхлэх газрын төлөвлөлт

3

500

19

Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын төлөвлөлт 

1

6

20

Аж ахуй эрхлэх зориулалтаар иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх газрын төлөвлөлт

1

5

 21

 Бусад  

 

 

2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Ховд аймгийн ИТХ-ын 2021 оны 5|9 тоот тогтоолоор баталсан бөгөөд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж буй.  

 

関連ニュース