Гэмт хэргийн улмаас 21 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 11 сард 384 гэмт хэрэг гарч, 338 хүн гэмт хэрэгт холбогджээ. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 120, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 159, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 25, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 40, бусад 40 гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас 21 хүн нас барж, 142 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1293.0 сая төгрөгийн хохирол учирчээ. Бүртгэгдсэн нийт хэргийн
7.0 хувийг бүлэглэж, 26.8 хувийг согтуугаар үйлдсэн байна. Зөрчил
гаргасан 216 хүнийг албадан саатуулж, 352 хүнийг баривчилжээ. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт
хэргийн тоо 53 (12.2%) тохиолдлоор буурсны дотор хүний амь бие эрүүл мэндийн
эсрэг гэмт хэрэг 7 (5.5%)
тохиолдлоор, компьютерын мэдээллийн эсрэг гэмт хэрэг 14 (73.6%) тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг
гэмт хэрэг 55 (25.7%)
тохиолдлоор тус тус буурсан байна.