Оны онцлох хүүхдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-31 14:07:10

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүр Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "оны онцлох хүүхэд” шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн.

Энэ жил хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэл, сурлага, спорт, урлагаар амжилт гаргасан хүүхдүүдийг 9 номинацид ангилж, алдаршуулан шагналаа.

Үүнд, "Сурлагын амжилт" төрөлд Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Оргилын Хувьзаяа

"Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал" төрөлд Хөгжил политехник коллежийн сурагч Ганболдын Пүрэвдаваа

"Урлаг уран бүтээл" төрөлд Прогресс сургуулийн 12б ангийн сурагч Азжаргалын Батмэнд

"Биеийн тамир, спорт" төрөлд Ховд аймгийн Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Батмөнхийн Тэмүүлэн

"Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага" төрөлд Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хамт олон

"Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс" төрөлд Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн 4б ангийн сурагч Х.Арманбек

"Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин" төрөлд Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Гэрэлцогийн Алтан-эрдэнэ,

"Эх орны түүх, соёл, өв уламжлал" төрөлд “Прогресс” сургуулийн 12б ангийн сурагч Хашбатын Өнөгэрэл

"Багийн амжилт" төрөлд Ховд аймгийн “Прогресс” сургуулийн “Ятгын эгшиг” хамтлаг тус тус шалгарав.

関連ニュース