Халдварын тохиолдол 21-ээр нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 7-ны өдөр тус аймагт коронавирусний халдварын 21 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 14157 боллоо. Таван суманд эрүүл мэндийн байгууллагад 47, гэрийн хяналтад 71 иргэн эмчлүүлж байна.
Он гарсаар өдөрт
бүртгэгдэх халдварын тоо улс, аймгийн хэмжээнд нэмэгдэх хандлагатай байна. Иргэд
хэт тайвширсан, амны хаалтаа зүүлгүй олон нийтийн газраар үйлчлүүлж, хүн
хоорондын зай барих дэглэмээ баримтлахгүй байгаа нь ийнхүү халдварын тархалт
нэмэгдэх шалтгаан болж байна гэж аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн
дарга А.Азжаргал хэллээ. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт тунгийн
хамрагдалт аймгийн хэмжээнд 57 хувьтай үргэлжилж байна. Тиймээс халдварын дельта, омикрон хувилбараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтдаа
идэвхтэй хамрагдахыг тэрээр санууллаа.
Мөн улирлын томуу,
томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын
ачаалал эрс нэмэгдэж, АНЭ-т нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 43,8 хувийг томуу, томуу
төст өвчний тохиолдол эзэлж байна гэв.