Дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд 272 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд нийт 21,9 мянган иргэн буюу хамрагдах ёстой хүн амын 58,2 хувь нь
хамрагдаад байна. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд
одоогоор 272 иргэн хамрагдаад байгаа аж.
Сум тус бүрт
дархлаажуулалтын нэг нэг цэг ажиллаж байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэх халдварын
тоо дахин нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор дархлаажуулалтад хамрагдах, нэмэлт
тунг хийлгэх иргэдийн тоо нэмэгдэж байна гэлээ. Одоогоор вакцины хариу урвалтай
холбоотой ямар нэг тохиолдол бүртгэгдээгүй гэж ЭМГ-аас мэдээллээ.