Үе үеийн Засаг дарга нарт хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-15 14:25:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Идэрбат Улаанбаатар хотод оршин суугаа, Сүхбаатар аймгийн үе үеийн Засаг дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийллээ. 

80 жилийн хугацаанд тус аймгийг 18 Засаг дарга удирдаж байсан бгөөөд өдгөө тэдний ес нь эсэн мэнд аж төрж байгаас гурав нь орон нутагтаа амьдарч байна.

Удирдсан он жилийн тухайд Ж.Батсуурь найм, С.Түвдэн таван жил ажиллажээ. Бусад дарга нарын хувьд ихэнх нь дөрөв ба түүнээс доош жилийн хугацаанд ажилласан байна.


Энэхүү уулзалтад Засаг дарга асан Б.Чойжилсүрэн, С.Дорж, Ж.Гомбожав, Ж.Батсуурь, З.Энхтөр нар оролцсон бөгөөд тэд нэгэн өдрийн турш өөрсдийн удирдахуйн арга туршлага, тухайн үед хийж байсан ажлууд, онцлогийн талаар ярилцаж, цаашид аймаг орон нутгаа илүү хөгжүүлэхийн тулд хэрхэх тухай санал солилцсон байна.

Т.Дашсүрэн, Р.Эрдэнэцогт нар аймагтаа амьдарч байгаа бөгөөд тодорхой шалтгааны улмаас уг уулзалтад оролцож чадаагүй аж. 

関連ニュース