Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-29 17:02:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн 175 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлдэг бөгөөд 2021 онд засаглалын үр ашгаараа Сүхбаатар аймаг тэргүүлжээ.

Үүнд засаглалын тогтвортой байдал, чадавх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт үүн дундаа цахим шилжилттэй холбоотой ажлыг орон нутагт маш амжилттай нэвтрүүлж буй зэрэг үзүүлэлт нөлөөлсөн аж.

Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Дорноговь аймаг тус тус тэргүүлсэн байна. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс улс, аймгуудын өрсдөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулсан нь энэ юм. 

関連ニュース