Шураг багийн 12 малчин 1000-аас дээш толгой мал тоолуулсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг баг нь нийт 194 өрхийн 600 гаруй хүн амтай. Үүнд, 55-аас дээш настай иргэн 94 байгаа бол 39-54 настай иргэн 147 байна. Мөн залуу үeийнхэн буюу 18-35 настай иргэн 218 байна. Харин 6-17 насныхан 131 байгаа бол 5 хүртэлх насны хүүхэд 77 байна.
Өнгөрсөн 2021 онд тус багийн 171 малчин өрх 61211 толгой мал тоолуулсан байна. Үүнд, тэмээ 282, адуу 2407, үхэр 2429, хонь 21443, ямаа 34650 байгаа бөгөөд мал сүрэг таван төрөл дээрээ 4361 толгойгоор өссөн үзүүлэлт гарчээ. Тухайн жилд Шураг багийн 12 малчин 1000-аас дээш толгой мал тоолуулсан байна. Мөн 30 өрх 500-999 хүртэл толгой мал тоолуулснаараа онцлогтой.
Үүнээс хамгийн хамгийнаар Н.Олонбаяр 102 тэмээ, Г.Мөнхбат 100 адуу, Цо.Эрхэмбаяр 163 үхэр, Н.Дэмчиг 766 хонь, О.Тогтохбаатар 701 ямаа тоолуулж, тус тус шалгарсан
байна.