Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 12 бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ны өдрийн хооронд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 85 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Тодруулбал, гэмт
хэргийн шинжтэй 3, зөрчлийн шинжтэй 82 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнд гэр
бүлийн хүчирхийлэл болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн
хэрэгсэл жолоодсон зөрчил давамгайлж байна.
Иймээс иргэд
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд 7043102, 99431111 болон 107, 108
тусгай дугаарын утсаар мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Ховд аймаг дахь
Цагдаагийн газраас зөвлөлөө.
2022 он гарснаар Ховд
аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг нийт 12 бүртгэгджээ.
Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 11 зөрчил бүртгэгдсэн байна.
Тэгвэл сар шинийн баяр,
амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоо бүхий зөрчлийн шинжтэй 4
гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах
зорилгоор сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээж байгаа бөгөөд гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн судалгаа, мэдээлэлд үндэслэн байнгын
хяналт тавьж ажиллаж байна гэж Ховд аймгийн дахь Цагдаагийн газраас мэдээллээ.