10 өрхөд тусламж ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улаан Загалмай нийгэмлэг, Катарын Улаан Хавирган Сар нийгэмлэгийн санхүүжилтээр улсын хэмжээнд “Дулаан өвөл” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн 10 сумын 10 өрхөд нийт найман сая төгрөгийн тусламжийг ирүүлжээ.
Нэг өрхөд гэрийн эсгий дулаалга, эсгий гудас, хөнжил зэрэг 800 мянган төгрөгийн эд зүйл багтсан байна. Хүргүүлсэн тусламжийг аймгийн УЗХ-ны зүгээс сонгогдсон өрхүүдэд гардуулан өглөө. Өрхийг сонгохдоо сум,
багийн удирдлагуудтай хамтарсан бөгөөд ингэхдээ зорилтот болон эрсдэлт бүлгийг
өрхийг голлон сонгожээ.