"Музей аялж байна" нэг өдрийн үйл ажиллагаа зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-12 17:29:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь үзмэр эд өлгийн зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үзэгч татаж өв соёлтойгоо танилцуулах зорилгоор Дарьганга зочид буудалтай хамтран “Музей аялж байна” сэдэвт нэг өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Дарьгангын алдарт дархан Ж.Сэнгэдоогийн урласан хэт хутга, Молом дархны урласан луутай их гарын мөнгөн аяга, залуу дархан Н.Амартайваны урласан мөнгөн аяга, Г.Эрдэмбилэг дархны урласан “Дарьганга өв” мөнгөн цом тэргүүтэй Дарьганга дархчуудын нүдний ур, ухааны ур, гарын урыг гайхамшигтайгаар шингээн урласан үзмэрийн дээжсүүдээр аялагчдын мэлмийг баясгаж, сонорыг мялаасан байна. Дарьганга зочид буудал болон ресторанаар үйлчлүүлсэн иргэд, жуулчид талархан үзэж сонирхжээ.

 

関連ニュース