З. Энхтөрийг Сүхбаатар аймгийн засаг даргаар батламжлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 оны 07 дугаар 19-ний өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 51,5 хувийн ирцтэй болж, МАН-ын бүлгийн зүгээс аймгийн засаг даргад МАН-ын дарга Занын Энхтөрийг нэр дэвшүүлж, Монгол Улсын ерөнхий сайдад өргөн барьсан.
Тэгвэл өчигдөр буюу 07 сарын 21-ний өдөр засаг даргаар томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын ерөнхий сайдын 20 дугаар тоот захирамж гарчээ. Уг захирамжинд: Монгол Улсын үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26,3-т заасныг тус тус үндсэлэн сүхбаатар аймгийн Засаг даргаар Занын Энхтөрийг томилсугай. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Жамбын Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй Монгол Улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбат гэжээ.
Т. Одончимэг