Тэргүүний сум, агентлаг албадыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтээр тэргүүлсэн сумд,
агентлаг, хамт олныг шалгаруулж, шагнал гардууллаа.
Нэг жилийн хугацаанд чамлахааргүй амжилтыг гаргалаа. Ирэх жилүүдэд амжилтаа бататгаж, үр дүнгээ 2-3 дахин нэмэгдүүлэхэд анхаарч, хамтдаа хичээн ажиллая. Энэ онд Сүхбаатар аймгийн хэмжээнд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Энэ бол тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн хичээл зүтгэл. Харин үр дүнг нь бид гаргах ёстой гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат шагнал гардуулахын өмнө хэлсэн үгэндээ тодотгов.
2021 оны үйл ажиллагаагаараа
Баруун-Урт сум тэргүүлсэн бол Сүхбаатар, Онгон сум удаах байрыг эзэллээ.
Харин ААНБ-аас Онцгой байдлын
газар, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн газрууд эхний гурван байрт шалгарсан
бол төсөвт байгууллагаас Аймгийн нэгдсэн эмнэлэг манлайлав. Цар тахалын хүнд байдлыг даван туулахад эдгээр
байгууллагын ажилтан, албан хаагчид нойр хоолоо умартан, хичээл зүтгэл
гарган ажилласны үр дүнд Сүхбаатар аймаг
цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж буйг онцлон хэллээ.
Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ
Тэргүүний хамт олноор, Наран сум, Баруун-Урт сумын Нэгдүгээр цэцэрлэгүүд
хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарлаа.
Мөн энэ өдөр аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга сумд, агентлаг албадын дарга нартай 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.