312.0 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ эрүүл мэндийн салбар байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, зарим тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Энэ үеэр нэгдсэн эмнэлэгт
эх нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нярайн
шарлалт хэмжигч, хүүхдийн даралтын аппарат, амьсгал тоологч зэрэг 13 нэр
төрлийн тоног төхөөрөмж, Өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн
төвүүдэд 93 ширхэг суурин компьютер, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, “Ротори
клуб”-ээс нийлүүлсэн өвчтөний монитор, тэргэнцэр, нэг удаагийн хамгаалах хувцас
зэрэг нийт 312.0 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг
хүлээлгэн өгсөн гэж албаныхан мэдээллээ.