Тогызхумалахын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Нурбекийг сонгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Тогызкумалахын холбооны Удирдах зөвлөл энэ
сарын 7-ны өдөр хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Нурбекийг сонголоо.
Түүнчлэн удирдах зөвлөлийн хурлаар холбооны цаашдын үйл ажиллагаа, ирэх 7
дугаар сард Өлгий хотод болох Тогызкумалахын /есөн хоргол/ улсын аварга
шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Мөн ирэх 8 дугаар
сард Улаанбаатар хотод олон улсын тэмцээн явуулахаар ярилцаж байна гэдгийг
холбооны Гүйцэтгэх захирал Д.Ербол хэллээ.
Монголын Тогузкумалахын холбоо 2014 онд албан ёсоор байгуулагдаж,
Ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн асан А.Бакей, Баян-Өлгий аймгийн Засаг дарга
асан А.Гылымхан, мөн С.Асылхан нарын хүмүүс ажиллаж байжээ.
Тогызхумалах нь казахын ард түмний үндэсний тоглоом бөгөөд хүнийг
хүмүүжүүлэх, ой ухааныг нь сэргээн хөгжүүлэхэд чиглэгдсэн, шатар, даам маягийн
математик тооцооны оюун ухааны спорт юм.