14 хүн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Орчин цагийн
Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн
Уул уурхай, барилга, батлан хамгаалах, хүнс, хөдөө аж ахуйн салбар болон хувийн
хэвшилд олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий
иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд
одон, медалиар шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН
ОДОНГООР
13 дугаар багийн ахмад настан
Дэрэмийн Батчулуун
“Их буурагчин” ХХК-ийн захирал Лувсанбалданы
Отгончулуун
10 дугаар багийн ахмад настан Лхамын
Рагчаа
АЛТАН ГАДАС ОДОНГООР
15 дугаар багийн ахмад настан
Лхамжавын Бадамгарав
8 дугаар багийн ахмад настан
Лхагвасүрэний Байгалмаа
15 дугаар багийн ахмад настан
Даваагийн Бухаа
13 дугаар багийн ахмад настан
Одсүрэнгийн Даваажав
13 дугаар багийн ахмад настан
Зэвэгийн Дашдаваа
Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ган
цувигч Хоовоны Ганболд
6 дугаар багийн ахмад настан Сэдийн
Жавзан
“Тэрмэн” ХХК-ийн агрономич
Санжаахүүгийн Цогзолмаа
8 дугаар багийн ахмад настан Цэвээний
Шарав
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
“Меракил лед” ХХК-ийн захирал
Бат-Очирын Мандах
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Цагдаагийн бэлтгэл хошууч
Бэхнасангийн Буянхүү нарыг тус тус шагнасныг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга
С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар гардуулан өглөө.