Увс-Ховдыг холбосон хатуу хучилттай авто замтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-04 17:02:31

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын нэг болох Увс аймгийн төв, Улаангом-Ховд аймгийг холбох 154 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлэхээр зорьж байна. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон Улаангом Ховдыг холбох 154 километрийн хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамны томоохон ажлын баг орон нутагт ажиллаж байна.

Энэ үеэр Улаангом Ховд чиглэлийн замын ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил эхэллээ.

Тун удахгүй ТЭЗҮ-ийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар баталвал Улаангом Ховдыг холбосон хатуу хучилттай замтай болж, саадгүй зорчих боломж бүрдэх юм гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

 

 

関連ニュース