ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө 60 сая торх нефть гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-07 16:21:30

ПАРИС. /Reuters/. Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ АНУ-аас бусад гишүүн орнууд үнийг өсөлтийг тогтоон барихын тулд нөөцөөсөө дахин 60 сая торх нефть гаргахаар төлөвлөж байна.


ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол энэ талаар лхагва гарагт “Twitter” хуудсандаа мэдээлээд, дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулна хэмээн бичжээ.


Гуравдугаар сард нөөцөөсөө 60 сая торх нефть гаргах шийдвэр гаргасан тус байгууллагын гишүүн орнууд нэмж нефть гаргах тохиролцоонд өнгөрсөн долоо хоногт хүрсэн юм.


ОУЭХА-ийн таамаглаж буйгаар, Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Москвагийн эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнүүд Оросын нефтийн нийлүүлэлтийг бууруулж магадгүй байна.


Саяхан АНУ ирэх тавдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд 180 сая торх нефтийг стратегийн нөөцөөсөө гаргана гэдгээ мэдэгдсэн билээ. 

関連ニュース