“Цахир нутгаа хамгаалъя” хөдөлгөөнөөс аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-28 16:01:24
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир сумын “Цахир нутгаа хамгаалъя” хөдөлгөөнөөс өнөөдөр аймгийн Засаг дарга М.Батжаргалтай уулзаж шаардлага хүргүүлжээ. Шаардлагад:
-Цахир суманд хууль бус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул нэртэй лиценз олгосон. Үүнийг албан ёсоор цуцлах,
-Цахир сумын ИТХ-ын сумын Засаг дарга Д.Галбаатарыг огцруулсан тогтоолыг судалж, огцруулах гэжээ.
“Цахир нутгаа хамгаалъя” хөдөлгөөний төлөөлөл 10 иргэнээс биечлэн өгсөн шаардлагыг аймгийн Засаг дарга хүлээн авч, холбогдох хуулийн заалтыг үндэслэн хариу тайлбарыг биечлэн өгчээ.
Тодруулбал, Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжаар “Нобле энержи” ХХК-д олгосон Цахир сумын “Хясаа уул” гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу чөлөөлсөн статустай болгож, хугацааг дуусгавар болгосон гэдгийг мэдэгджээ.
Мөн хуулийн хугацаанд нь буюу 14 хоногийн хугацаанд шаардлагын хариуг бичгээр хүргүүлэхээ мэдэгджээ.
関連ニュース