Илон Маск гурван жилийн дараа “Твиттер”-ийг олон нийтэд худалдахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-04 14:11:05

ВАШИНГТОН. /The Wall Street Journal/. Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхдээ, “Твиттер”-ийг өөрийн эзэмшилд авсны дараа удалгүй олон нийтэд нээлттэй арилжаалдаг хувьцаа болгоно хэмээн мэдэгджээ.


Тодруулбал, тэрбээр хамтран “Твиттер”-т хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчиддаа хандаж хэлэхдээ, “Твиттер”-ийг өөрийн болгосныхоо дараа ойрын гурван жилийн дотор олон нийтэд нээлттэйгээр хувьцааг нь худалдана гэсэн байна.


Түүний тооцоолж буйгаар “Твиттер”-ийг худалдан авах үйл ажиллагаа нь зургаан сарын дотор дуусах аж.


Сүүлийн хэдэн долоо хоногт зах зээлийн хөрөнгө оруулагчид болон ажиглагчид Илон Маск “Твиттер”-ийг худалдан авсан шалтгааныг олохыг оролдож байна.


Түүний хийж буй дээрх шийдвэрээс харахад тэрбээр “Твиттер”-ийг ашгийн төлөө худалдаж авсан нь харагдаж байгаа юм.


Илон Маск өнгөрсөн сард олон нийтийн цахим хэрэгсэл болох “Твиттер” компанийг нэгж хувьцааг нь 54.2 ам.доллараар бэлэн мөнгөөр худалдаж авсан.

    

関連ニュース